Хэвлэх DOC Татаж авах
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 01

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Батхүүгийн Гарамгайбаатарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Цэдэвдамбын Оюунгэрэлийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.

2.Энэ тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД