A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 133

Улаанбаатар хот

"АСЕМ-ЫН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалт, уг уулзалтын 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд 2016 оны 3 дугаар 1-ний өдрийг "АСЕМ-ын өдөр" болгон зарлаж, улс даяар тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2. "АСЕМ-ын өдөр"-ийг улс даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг хариуцан зохион байгуулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН