A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 82

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9, 17.1.10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журам"-ыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

Хоёр. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2012 оны 133 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

Гурав. Энэ тушаалын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж, ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар / Х.Пүрэвсүрэн/-т үүрэг болгосугай.

САЙД Б.БОЛОР

/СС-ын 2018 оны 125, 2020 оны 61 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/