A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр

Дугаар 41

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийн ТӨ-IV Тусгай албан тушаал хэсгийн "Монгол Улсын Ерөнхий прокурор," гэсний дараа "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн" гэж нэмсүгэй.

2.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийн ТӨ-V Тусгай албан тушаал хэсгийн "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн" гэснийг хассугай.

3.Энэ тогтоолыг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД