A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

Журам шинэчлэн батлах тухай

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 22

Улаанбаатар хот

Монгол Улсын Их хурлын байнгын хорооны 2000 оны 03 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.7 дах заалт, Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.7 дах хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах заалт, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Мэндбаяр/-т даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Б.Болормаа/-д үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 21, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.ЭРДЭНЭ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3664 дугаарт бүртгэв.