A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар 75

Төрийн ордон, Улаанбаатар хот

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Аюушийн Мөнхбатыг олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД