


2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр |
Улаанбаатар хот |
1.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.
2.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/, Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/ болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгосугай.
3.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталсантай холбогдуулан хэрэгжилтийг оны эхнээс жигд ханган зохион байгуулж, биелэлтийг бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.
