A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын Хавсралтын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

Дугаар 02

2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын 2016 оны

12 дугаар тогтоолын Хавсралтын зарим заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн

эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.50 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа /илтгэгч/, Д.Солонго, Д.Одбаяр, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Г.Нацагдорж оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтын холбогдох заалтаар Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн "Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар" болгон тогтоосон нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Нацагдорж Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл, гомдлыг ирүүлжээ. Үүнд:

"1. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 12 дугаар зүйлд "Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон олон нийтийг патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай танилцуулах төвлөрсөн байгууллага байгуулах үүрэг хүлээнэ." гэж заасан байдаг. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцод Монгол Улс 1985 онд нэгдэн оржээ. Монгол Улс нь аж үйлдвэр /оюун/-ийн өмчийн асуудлыг бие даан эрхэлдэг буюу патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн мэдээллийг нийтэд танилцуулдаг тусдаа байгууллага байгуулах үүргийг уг конвенцод нэгдэх үедээ хүлээсэн байна. Иймд Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын дагуу Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн байгууллагатай нэгтгэж байгаа нь Парисын конвенцыг зөрчиж байна.

Монгол Улс 1997 онд нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын "Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаарх хэлэлцээр" /TRIPS/-ээр Монгол Улс оюуны өмчийн эрхийн зөрчилтэй тэмцэх үүрэг хүлээсэн бөгөөд дээрх байдлаар хяналтын үйл ажиллагааг нэгтгэсэн нь захиргааны арга хэмжээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгож байна. Монгол Улсын нэгдэн орсон оюуны өмчийн олон улсын гэрээ, хэлэлцээр болох Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Утга зохиол, уран сайхны бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц, Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаарх хэлэлцээр /TRIPS/-үүдээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлээгүй байна. Иймд Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна.

2. Аж үйлдвэрийн өмчийн объектуудад 3-аас 18 хүртэлх сарын хугацаанд хайлт, шүүлт хийх ба дараа нь бүртгэгдэх гэж байгаа объект /шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт болон зохиогчийн эрхийн бүтээлүүд/-ын талаар олон нийтэд тодорхой хугацаанд мэдээлэл өгч, гомдол болон хүсэлт ирэх эсэхийг нягтлан шалгадаг. Иймд Оюуны өмчийн газрын үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод бөгөөд харьцангуй урт хугацаа шаардлагатай байгууллага юм. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага нь үйл ажиллагаандаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар "заавал биелүүлэх шинжтэй байх", "иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, нууцыг чанд хадгалах" зарчмыг баримталдаг байна. Иймд Улсын бүртгэлийн байгууллага нь гуравдагч этгээдээс хамаарахгүйгээр бүртгэл хийх ба уг бүртгэлээ хувь этгээдийн эрх ашгийг хүндэтгэх үүднээс нууцлах чиг үүрэгтэй байна. Үүнээс үзвэл чиг үүргийн хувьд хоорондоо зөрчилдөөнтэй 2 байгууллагыг нэгтгэсэн байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт "Төрийн захиргааны байгууллага нь бүртгэгдсэн барааны тэмдгийн ном зүй, дүрсийг албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.", Патентийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт "Шинэ бүтээлийн ном зүй, томьёолол, бүтээгдэхүүний загварын зургийг патентийн хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш 3 сарын дотор оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол патент олгоно." хэмээн нээлттэй үйл ажиллагаа явуулах талаар заасан.

Оюуны өмчийн мэдээлэл нь олон нийтэд нээлттэй мэдээлэл бөгөөд оюуны өмчийн бүтээл нь олон нийтэд мэдээлэгдсэний үр дүнд тэдгээрийг иргэд, гадаад, дотоодын аж ахуй нэгж зохих зөвшөөрлийн дагуу худалдан эсхүл лицензээр авч ашигласнаар өөрийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ашиг орлогыг нэмэгдүүлдэг.

Улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтад иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, нууцыг чанд хадгалах. гэсэн зарчмын хүрээнд зохих бүртгэлийг хийх бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалагдсан байх бөгөөд улсын онцгой объектын зэрэглэлтэй байна." гэж заасан учир Улсын бүртгэлийн газар нь улсын онцгой объект бөгөөд мэдээлэл нь хаалттай /нууц/ байхаар байна.

Гэтэл Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн газар, Оюуны өмчийн газрыг нэгтгэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг байгуулсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчимд харшилж байна. Учир нь байгууллагыг нэгтгэн нэг удирдлагатай болгосноор нэг талаас оюуны өмчийн багц хуулиуд болох Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, эдгээр хуулиудад холбогдон гарсан хууль тогтоомжууд, оюуны өмчийн салбарын Монгол Улсын нэгдэн орсон нийт 15 гэрээ хэлэлцээр, нөгөө талаас улсын бүртгэлийн хуулиуд болох Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн хууль болон эдгээр хуулиудтай холбогдон батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд саад учруулна гэж үзэж байна. Түүнчлэн оюуны өмчийн харилцааны объект, тухайн харилцаанд оролцож байгаа субъектүүд нь улсын бүртгэлийн харилцаанд оролцож байгаа объект, субъектээс эрс ялгаатай, чиглэл, зорилгын хувьд өөр бөгөөд өөр хоорондоо эрс ялгаатай олон хууль тогтоомж гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр 1 удирдлагаас үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь боломжгүй юм. Иймд Үндсэн хуульд заасан "хууль дээдлэх зарчим" зөрчигдсөн байна.

3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тус байгууллага нь улсын бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих буюу дотогшоо чиглэсэн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бол оюуны өмчийн улсын хяналт нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулиудад зааснаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа нь Оюуны өмчийн олон улсын гэрээ, хэлэлцээр болон оюуны өмчийн хууль тогтоомжуудыг зөрчсөн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчилд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэдэг. Энэ нь гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа юм. Тэгэхээр дээрх 2 байгууллага нь эрс ялгаатай хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг байна. Тусгай алба байгуулна гэдэг нь эрх зүйн харилцаанд бие даан оролцох эрхтэй гэсэн утгыг өөртөө агуулж байхад байгууллагын нэгжийг бие даасан алба хэмээн үзэх нь үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын Хавсралтын 5-д "Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар" гэж заасныг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг хариу тайлбартаа:

"... Монгол Улс "Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц"-д 1984 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэгдэн орсон бөгөөд үүнээс хойш уг конвенцыг дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөж байна.

"Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц''-ийн 12 дугаар зүйлийн 1-д "Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон олон нийтийг патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай танилцуулах төвлөрсөн байгууллага байгуулах үүрэг хүлээнэ." гэж заасны дагуу Монгол Улс 1990 онд Үндэсний хөгжлийн газрыг байгуулахдаа түүний харьяа Патент, барааны тэмдгийн газрыг байгуулж, Соёлын яамны харьяа Зохиогчийн эрхийн газрыг байгуулсан бөгөөд улмаар 1996 онд Оюуны өмчийн газар байгуулагдсан байна.

"Тусгай алба", "төвлөрсөн байгууллага" гэдэгт ямар алба, байгууллагыг ойлгох талаар уг конвенцод нарийвчлан тодорхойлоогүй бөгөөд "тусгай алба" гэснийг заавал эрх зүйн харилцаанд бие даан оролцох бус, харин тодорхой чиг үүргийг тусгайлан хэрэгжүүлэхээр байгуулагдсан албыг, "төвлөрсөн байгууллага" гэснийг дээрх чиг үүргүүдийг олон байгууллага салбарлан хэрэгжүүлэх бус, харин нэг дор төвлөрүүлэн хэрэгжүүлэх байгууллага гэж ойлгох нь зүйтэй байна.

Патентын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, Технологи дамжуулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг хүлээн авч, хянан шийдвэрлэх, гэрчилгээ олгох, улсын бүртгэл хөтлөх, мэдээллийн сан байгуулах, холбогдох мэдээллийг хэвлэн нийтлэх, лавлагаа гаргах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг тусгайлан нэрлэж зааж, энэхүү чиг үүргийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн байгууллага төвлөрүүлэн гүйцэтгэхээр хуульчилсан байна.

Ийнхүү "Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц"-оор Монгол Улсын хүлээсэн үүргийн биелэлтийг Монгол Улсын хэмжээнд хангах чиг үүргийг Оюуны өмчийн газар (хуучин нэрээр)-ын Аж үйлдвэрийн өмчийн хэлтэс хэрэгжүүлж байсан нь одоогийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газарт хэвээр хадгалагдаж, аж үйлдвэрийн өмчийн эрхийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн "Агентлагийн зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" 10 дугаар тушаал болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн "Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" А/16 дугаар тушаалын хавсралтуудаас үзэхэд хоёр байгууллагыг нэгтгэснээр тамгын газар, мэдээллийн технологи, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын зэрэг нийтлэг үйл ажиллагаа явуулдаг нэгжүүдийг нэгтгэсэн бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газар, Оюуны өмчийн эрхийн газар нь өмнөх зохион байгуулалтын бүтцээрээ ажиллаж байна.

Иймд Монгол Улс "Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц"-д заасан тусгай алба, төвлөрсөн байгууллагыг байгуулах үүргээ зөрчсөн аливаа үйлдэл, шийдвэр шинээр гаргаагүй, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын статусыг дордуулаагүй, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ өмнөхийн адил шударгаар сахин биелүүлж байгаа тул Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.", мөн зүйлийн 3 дахь хэсгийн "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ." гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

Төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчим нь эрх зүйн бүх акт, шийдвэр, хууль тогтоомж Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байхыг шаарддаг бөгөөд Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" 12 дугаар тогтоол нь "Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц" болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нийцэж байгаа тул Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг хангаж байна." гэсэн байна.

Гурав. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" 12 дугаар тогтол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 4 дүгээр тогтоолын дагуу Оюуны өмчийн газрыг татан буулгаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг өөрчлөн байгуулсан.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн "Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай А/16 дугаар тушаалаар тус газрын зохион байгуулалт, бүтцийг баталсан бөгөөд Зохиогчийн эрхийн газар, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газар нь хэвээр хадгалагдан үлдэж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.

Дэлхийн 24 улсад Оюуны өмчийн газар нь бүртгэлийн байгууллагатайгаа нэгдсэн байдлаар үйл ажиллагаа нь явагддаг. Үүний 19 улс нь Аж үйлдвэрийн эрхийг хамгаалах тухай Парисын конвенцод нэгдэн орсон байна. Иймд энэхүү бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт нь Монгол Улсын хууль тогтоомж болон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 12 дугаар зүйлд "тусгай алба" гэснийг тодорхой чиг үүргийг тусгайлан, иж бүрнээр нь хариуцаж бие даан хэрэгжүүлэх, харин "төвлөрсөн байгууллага" гэснийг тодорхой төрлийн мэдээллийг нэг санд төвлөрүүлэн, нэгдсэн журмаар ашиглах гэж ойлгон гишүүн орнууд бие даасан байгууллага, агентлаг, эсхүл яам, газрын бүтцэд хэлтэс, алба, институт зэрэг хэлбэрээр зохион байгуулжээ.

2. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг тогтоох нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.

3. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" 12 дугаар тогтоолын хавсралтын хэлэлцэж буй хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" 12 дугаар тогтоолын хавсралтын 5-д "Оюуны өмч, улсын бүртгэлийн газар" гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ." гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.СУГАР

ГИШҮҮД Т.ЛХАГВАА

Д.СОЛОНГО

Д.ОДБАЯР Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2017 оны 2 дугаар сарын  22-ны өдөр                                                                            Дугаар 02                                                                              Улаанбаатар хот                                                                          

              

    

           Монгол Улсын Их Хурлын 2016 оны

     12 дугаар тогтоолын Хавсралтын зарим заалт

       Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн

      эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

 

 

                                           Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 11.50 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа /илтгэгч/, Д.Солонго, Д.Одбаяр, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг  оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

 Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Г.Нацагдорж оролцов.

 Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтын холбогдох заалтаар Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” болгон тогтоосон нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Нацагдорж Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл, гомдлыг ирүүлжээ. Үүнд:

 "1. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 12 дугаар зүйлд “Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон олон нийтийг патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай танилцуулах төвлөрсөн байгууллага байгуулах үүрэг хүлээнэ.” гэж заасан байдаг. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцод Монгол Улс 1985 онд нэгдэн оржээ. Монгол Улс нь аж үйлдвэр /оюун/-ийн өмчийн асуудлыг бие даан эрхэлдэг буюу патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн мэдээллийг нийтэд танилцуулдаг тусдаа байгууллага байгуулах үүргийг уг конвенцод нэгдэх үедээ хүлээсэн байна. Иймд Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын дагуу Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн байгууллагатай нэгтгэж байгаа нь Парисын конвенцыг зөрчиж байна.

 

 Монгол Улс 1997 онд нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын “Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаарх хэлэлцээр” /TRIPS/-ээр Монгол Улс оюуны өмчийн эрхийн зөрчилтэй тэмцэх үүрэг хүлээсэн бөгөөд дээрх байдлаар хяналтын үйл ажиллагааг нэгтгэсэн нь захиргааны арга хэмжээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгож байна. Монгол Улсын нэгдэн орсон оюуны өмчийн олон улсын гэрээ, хэлэлцээр болох Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Утга зохиол, уран сайхны бүтээлийг хамгаалах тухай Бернийн  конвенц, Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаарх хэлэлцээр /TRIPS/-үүдээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлээгүй байна. Иймд Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна.

 

2. Аж үйлдвэрийн өмчийн объектуудад 3-аас 18 хүртэлх сарын хугацаанд хайлт, шүүлт хийх ба дараа нь бүртгэгдэх гэж байгаа объект /шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт болон зохиогчийн эрхийн бүтээлүүд/-ын талаар олон нийтэд тодорхой хугацаанд мэдээлэл өгч, гомдол болон хүсэлт ирэх эсэхийг нягтлан шалгадаг. Иймд Оюуны өмчийн газрын үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод бөгөөд харьцангуй урт хугацаа шаардлагатай байгууллага юм. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага нь үйл ажиллагаандаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “заавал биелүүлэх шинжтэй байх”, “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, нууцыг чанд хадгалах” зарчмыг баримталдаг байна. Иймд Улсын бүртгэлийн байгууллага нь гуравдагч этгээдээс хамаарахгүйгээр бүртгэл хийх ба уг бүртгэлээ хувь этгээдийн эрх ашгийг хүндэтгэх үүднээс нууцлах чиг үүрэгтэй байна. Үүнээс үзвэл чиг үүргийн хувьд хоорондоо зөрчилдөөнтэй 2 байгууллагыг нэгтгэсэн байна. 

 

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага нь бүртгэгдсэн барааны тэмдгийн ном зүй, дүрсийг албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.”, Патентийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт "Шинэ бүтээлийн ном зүй, томьёолол, бүтээгдэхүүний загварын зургийг патентийн хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш 3 сарын дотор оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол патент олгоно.” хэмээн нээлттэй үйл ажиллагаа явуулах талаар заасан.

 

Оюуны өмчийн мэдээлэл нь олон нийтэд нээлттэй мэдээлэл бөгөөд оюуны өмчийн бүтээл нь олон нийтэд мэдээлэгдсэний үр дүнд тэдгээрийг иргэд, гадаад, дотоодын аж ахуй нэгж зохих зөвшөөрлийн дагуу худалдан эсхүл лицензээр авч ашигласнаар өөрийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ашиг орлогыг нэмэгдүүлдэг.

 

Улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтад иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, нууцыг чанд хадгалах. гэсэн зарчмын хүрээнд зохих бүртгэлийг хийх бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалагдсан байх бөгөөд улсын онцгой объектын зэрэглэлтэй байна.” гэж заасан учир Улсын бүртгэлийн газар нь улсын онцгой объект бөгөөд мэдээлэл нь хаалттай /нууц/ байхаар байна.

 

Гэтэл Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн газар, Оюуны өмчийн газрыг нэгтгэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг байгуулсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчимд харшилж байна. Учир нь байгууллагыг нэгтгэн нэг удирдлагатай болгосноор нэг талаас оюуны өмчийн багц хуулиуд болох Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, эдгээр хуулиудад холбогдон гарсан хууль тогтоомжууд, оюуны өмчийн салбарын Монгол Улсын нэгдэн орсон нийт 15 гэрээ хэлэлцээр, нөгөө талаас улсын бүртгэлийн хуулиуд болох Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн хууль болон эдгээр хуулиудтай холбогдон батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд саад учруулна гэж үзэж байна. Түүнчлэн оюуны өмчийн харилцааны объект, тухайн харилцаанд оролцож байгаа субъектүүд нь улсын бүртгэлийн харилцаанд оролцож байгаа объект, субъектээс эрс ялгаатай, чиглэл, зорилгын хувьд өөр бөгөөд өөр хоорондоо эрс ялгаатай олон хууль тогтоомж гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр 1 удирдлагаас үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь боломжгүй юм. Иймд Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх зарчим” зөрчигдсөн байна.

 

3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тус байгууллага нь улсын бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих буюу дотогшоо чиглэсэн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бол оюуны өмчийн улсын хяналт нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулиудад зааснаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа нь Оюуны өмчийн олон улсын гэрээ, хэлэлцээр болон оюуны өмчийн хууль тогтоомжуудыг зөрчсөн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчилд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэдэг. Энэ нь гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа юм. Тэгэхээр дээрх 2 байгууллага нь эрс ялгаатай хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг байна. Тусгай алба байгуулна гэдэг нь эрх зүйн харилцаанд бие даан оролцох эрхтэй гэсэн утгыг өөртөө агуулж байхад байгууллагын нэгжийг бие даасан алба хэмээн үзэх нь үндэслэлгүй байна.

 

Иймд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын Хавсралтын 5-д “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” гэж заасныг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг хариу тайлбартаа:

 

“... Монгол Улс “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц”-д 1984 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэгдэн орсон бөгөөд үүнээс хойш уг конвенцыг дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөж байна.

 

“Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц’’-ийн 12 дугаар зүйлийн 1-д “Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон олон нийтийг патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай танилцуулах төвлөрсөн байгууллага байгуулах үүрэг хүлээнэ.” гэж заасны дагуу Монгол Улс 1990 онд Үндэсний хөгжлийн газрыг байгуулахдаа түүний харьяа Патент, барааны тэмдгийн газрыг байгуулж, Соёлын яамны харьяа Зохиогчийн эрхийн газрыг байгуулсан бөгөөд улмаар 1996 онд Оюуны өмчийн газар байгуулагдсан байна.

 “Тусгай алба”, “төвлөрсөн байгууллага” гэдэгт ямар алба, байгууллагыг ойлгох талаар уг конвенцод нарийвчлан тодорхойлоогүй бөгөөд "тусгай алба” гэснийг заавал эрх зүйн харилцаанд бие даан оролцох бус, харин тодорхой чиг үүргийг тусгайлан хэрэгжүүлэхээр байгуулагдсан албыг, “төвлөрсөн байгууллага” гэснийг дээрх чиг үүргүүдийг олон байгууллага салбарлан хэрэгжүүлэх бус, харин нэг дор төвлөрүүлэн хэрэгжүүлэх байгууллага гэж ойлгох нь зүйтэй байна.

 

Патентын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, Технологи дамжуулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг хүлээн авч, хянан шийдвэрлэх, гэрчилгээ олгох, улсын бүртгэл хөтлөх, мэдээллийн сан байгуулах, холбогдох мэдээллийг хэвлэн нийтлэх, лавлагаа гаргах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг тусгайлан нэрлэж зааж, энэхүү чиг үүргийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн байгууллага төвлөрүүлэн гүйцэтгэхээр хуульчилсан байна.

 

Ийнхүү “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц”-оор Монгол Улсын хүлээсэн үүргийн биелэлтийг Монгол Улсын хэмжээнд хангах чиг үүргийг Оюуны өмчийн газар (хуучин нэрээр)-ын Аж үйлдвэрийн өмчийн хэлтэс хэрэгжүүлж байсан нь одоогийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газарт хэвээр хадгалагдаж, аж үйлдвэрийн өмчийн эрхийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн “Агентлагийн зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 10 дугаар тушаал болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар  сарын 23-ны өдрийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/16 дугаар тушаалын хавсралтуудаас үзэхэд хоёр байгууллагыг нэгтгэснээр тамгын газар, мэдээллийн технологи, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын зэрэг нийтлэг үйл ажиллагаа явуулдаг нэгжүүдийг нэгтгэсэн бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газар, Оюуны өмчийн эрхийн газар нь өмнөх зохион байгуулалтын бүтцээрээ ажиллаж байна.

 

Иймд Монгол Улс “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц”-д заасан тусгай алба, төвлөрсөн байгууллагыг байгуулах үүргээ зөрчсөн аливаа үйлдэл, шийдвэр шинээр гаргаагүй, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын статусыг дордуулаагүй, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ өмнөхийн адил шударгаар сахин биелүүлж байгаа тул Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

 

Төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчим нь эрх зүйн бүх акт, шийдвэр, хууль тогтоомж Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байхыг шаарддаг бөгөөд Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол нь “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц” болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нийцэж байгаа тул Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг хангаж байна.” гэсэн байна.

 

 

Гурав. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолын дагуу Оюуны өмчийн газрыг татан буулгаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг өөрчлөн байгуулсан.

 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай  А/16 дугаар тушаалаар тус газрын зохион байгуулалт, бүтцийг баталсан бөгөөд Зохиогчийн эрхийн газар, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газар нь хэвээр хадгалагдан үлдэж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.

 

Дэлхийн 24 улсад Оюуны өмчийн газар нь бүртгэлийн байгууллагатайгаа нэгдсэн байдлаар үйл ажиллагаа нь явагддаг. Үүний 19 улс нь Аж үйлдвэрийн эрхийг хамгаалах тухай Парисын конвенцод нэгдэн орсон байна. Иймд энэхүү бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт нь Монгол Улсын хууль тогтоомж болон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна.” гэжээ.

                                                                       

ҮНДЭСЛЭЛ:

 

1. Аж  үйлдвэрийн  өмчийг  хамгаалах  тухай  Парисын конвенцын 12 дугаар зүйлд “тусгай алба” гэснийг тодорхой чиг үүргийг тусгайлан, иж бүрнээр нь хариуцаж бие даан хэрэгжүүлэх, харин “төвлөрсөн байгууллага” гэснийг тодорхой төрлийн мэдээллийг нэг санд төвлөрүүлэн, нэгдсэн журмаар ашиглах гэж ойлгон гишүүн орнууд бие даасан байгууллага, агентлаг, эсхүл яам, газрын бүтцэд хэлтэс, алба, институт зэрэг хэлбэрээр зохион байгуулжээ.

 

2. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг тогтоох нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.

3. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоолын хавсралтын хэлэлцэж буй хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон

 

 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоолын хавсралтын 5-д “Оюуны өмч, улсын бүртгэлийн газар” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

 

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

 

 

                                                                   ДАРГАЛАГЧ                                                             Д.СУГАР

                                                                          ГИШҮҮД                                                             Т.ЛХАГВАА

                                                                                                                                                       Д.СОЛОНГО

                                                                                                                                                       Д.ОДБАЯР                                                                                                                                                                                  
                                                                                                                                                       Д.ГАНЗОРИГ