Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /МБСБ-ын мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах/

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/50

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1, 8.4.11, 8.4.12, Захиргааны ерөнхий хуулийн 59.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 216 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга/Б.Нямдаваа/-д үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээний төвийн дарга/Ц.Батдорж/-д даалгасугай.

4.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 27 тоот тушаалын 1 дүгээр хавсралт, 2005 оны 2 дугаар сарын 8-ний өдрийн 15 тоот тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

САЙД                                         Н.НОМТОЙБАЯР

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3713 дугаарт бүртгэв.