A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг э/м-н урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар А/145

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам-ыг нэгдүгээр, Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр-ийн загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг энэхүү батлагдсан журмын дагуу хийж гүйцэтгэхийг дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдийн дарга, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн газар /Д.Ганцэцэг/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Б.Баярт/-т тус тус даалгасугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 212 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

САЙД А.ЦОГЦЭЦЭГ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 3718 дугаарт бүртгэв.