A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 3705 дугаарт бүртгэв.

МОНГОЛЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ИНСТИТУТИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

ЁС ЗҮЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалт, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн дүрмийн 11.10.10 дахь заалтуудыг үндэслэн ТОГТООХ нь:

Нэг.Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Ёс зүйн дүрмийг хавсралтаар баталсугай.

Хоёр.Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллахыг нийт гишүүдэд даалгасугай.

Гурав.Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Ёс зүйн дүрмийг хэрэгжилтийг ханган хяналт тавьж ажиллахыг Гүйцэтгэх захирал /Чой. Чимидсүрэн/-д даалгасугай.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БӨГӨӨД ЕРӨНХИЙЛӨНЧ Ц.ЖИГДЭН

МОНГОЛЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ИНСТИТУТИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 23/14

Улаанбаатар хот

МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалт, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.1.22 дугаар заалт, Удирдах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эчнээ санал хураалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Мэргэшсэн нягтлан бодогч болон аудитор гишүүдийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах "Мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм"-ийг нэгдүгээр Хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Ёс зүйн дүрэм"-ийг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангуулж, "Мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм"-ийн талаар мэдээллийг гишүүд олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, батлагдсан дүрмийг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг Гүйцэтгэх захирал (Б.Оюунбаатар)-д даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан гишүүдийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, маргааныг шалган шийдвэрлэхдээ "Мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм"-ийг мөрдөж ажиллахыг Мэргэжлийн хариуцлагын хороо (Ж.Ариунаа)-д үүрэг болгосугай.

5.Мэргэшсэн нягтлан бодогчийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллахыг нийт гишүүдэд даалгасугай.

6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Удирдах зөвлөлийн Аудитын хороо (Х.Нямбаяр)-нд үүрэг болгосугай.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БӨГӨӨД ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ТҮВШИН

Д.НАЦАГДОРЖ Ч.ЧИМИДСҮРЭН Л.БАТЦЭНГЭЛ Х.ТУНГАЛАГМАА Б.БОЛОРМАА Д.НЯМАА Х.НЯМБАЯР Н.БУРМАА Б.ГАЛБАДРАХ Ш.ЭНХТӨВШИН Д.ЭХБАЯР С.БАЯРХҮҮ Ч.ГҮНДБАЯР