A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 286.7-д заасан хугацаа нь уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон баривчлах төв, баривчлах байрны алба хаагчид хамаарахгүй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Тахарын албаны тухай хуулийн 25.3, 25.4-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласнаар тооцно. 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэгчээр энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд тооцох бөгөөд энэ зохицуулалтад 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр болон өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан иргэнд хамаарахгүй.

/Энэ зүйлд 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Хэвлэх

3 дугаар зүйл. Баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, аймаг, суманд цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.Цагдаагийн байгууллага баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиг үүргийг энэ зүйлд заасан хугацааны дотор үе шаттайгаар шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлнэ.

/Энэ зүйлд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

/Энэ зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4 дүгээр зүйл.2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2 дахь хэсэг, 83 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтыг 2017 оны төсвийн жил дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

Хэвлэх

5 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 243.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33.4-т заасан хорих ангийн гадна хориотой бүсэд хамаарах зохицуулалт нь хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан тухайн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх тухай шийдвэрт хамаарахгүй.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ