A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

Аж ахуйн харилцааны дүрмийг шинэчлэн батлах тухай

2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 74

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэхь заалт, тус Зохицуулах зөвлөлийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн аж ахуйн харилцааны дүрэм"-ийг нэгдүгээр, "Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм"-ийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/,Тусгай зөвшөөрлийн алба /Л.Хишигдулам/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун /-нд тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан тус Зохицуулах зөвлөлийн 2013 оны 06 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

/ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 45 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан./

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН Б. ЖИГЖИД

Ч. БАТТОГТОХ

С. ЧУЛУУНХУЯГ

Р. НЯМЖАВ