A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 159

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2019 оны 220 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.8, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 22.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. "Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журам"-ыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн санг ашиглах тухай" Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 212 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ