A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

Дугаар 06

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын чуулганы

хуралдааны дэгийн тухай хуулийн 37

дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн

хуулийн холбогдох зүйл, заалтыг

зөрчсөн эсэх маргааныг хянан

шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 11.50 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Сугар /илтгэгч/, Н.Чинбат, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, мэдээлэл гаргагч иргэн Д.Батбаатар нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Д.Батбаатар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна. Үүнд:

"Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн үндсэн зорилт нь "Улсын Их Хурлын нэгдсэн, Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах дэг, журамтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино." хэмээн тодорхойлсон байна. Гэтэл энэ хуулийн "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх журам" гэсэн 37 дугаар зүйлд "37.4. Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ." гэсэн заалт оруулсан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрхийг хатуу тогтоож өгсөн байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.", Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад Улсын Их Хурал нь "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах; ...", мөн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг "Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;" гэж маш тодорхой заасан байна.

Үндсэн хуулийн дээрх заалтуудад үндэслэн Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчийн хуулиудад тэдний бүрэн эрхийг нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Эдгээрээс харахад Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, томилох эрх нь зөвхөн Улсын Их Хуралд байхаар зохицуулагджээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой ..., бүрэн эрхийг хэрэгжүүлнэ." гээд 14 дүгээр зүйлийн 14.3.4 дэх заалтад Ерөнхий сайдыг томилохоор заасан бол Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхий сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон тохиолдолд Улсын Их Хурал түүнийг нөхөн томилохоор заажээ.

Харин Ерөнхий сайдыг томилох Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд түүнд нэр дэвшүүлэх асуудал нь улс төрийн нам, эвсэлд хадгалагдахаар хуульчлагдсан. Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлээр зохицуулагдсан харилцаанаас энэ нь тодорхой харагдах бөгөөд Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... Засгийн газар огцорсон, Улсын Их Хурал Ерөнхий сайдыг огцруулах буюу хүсэлтээр нь чөлөөлөх тухай шийдвэр гаргасан, Ерөнхий сайд нас нөгчсөн тохиолдолд Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам буюу намуудын сонгуулийн эвсэлээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч хүлээж авснаас хойш 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна." хэмээн баталгаажсан байна. Түүнчлэн, Улс төрийн намын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтад Улсын Их Хуралд суудал бүхий нам Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх санал тавих эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

Эдгээр зохицуулалтаас харахад Монгол Улсын Ерөнхийлөгч нь бие дааж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхгүй юм.

Гэтэл Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах дэг, журамтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсгийн "Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ." гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад "Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;" гэснийг тус тус зөрчсөн байх тул хянан үзэж хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт "Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ:" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг ... Улсын Их Хуралд оруулах;" гэсэн энэхүү журмаар Ерөнхий сайдад нам, эвслээс нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч түүнийг томилох саналыг Улсын Их Хуралд оруулах үйл ажиллагааг хөндөөгүй бөгөөд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонхи нь дэмжээгүй бол хэрхэн өөр хүний нэр дэвшүүлэхийг тодруулан зааж өгсөн зохицуулалт юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан нэр дэвшүүлэх нөхцөл, журмыг хөндөөгүй ба өөр хүнийг нэр дэвшүүлэх саналыг оруулж ирэх хугацааг тодорхойлон зааж өгч, өмнө нь тогтоосон байсан хугацааг богиносгож, төрийн үйл ажиллагааны залгамж, чанарыг алдагдалгүй авч явах зэрэг нөхцөлийг бүрдүүлж, 7 хоногийн дотор нэр дэвшүүлэх хугацааг зааж өгсөн болно.

Мөн үйл ажиллагааны хувьд хэрэв олонхийн саналыг авахгүй бол хэрхэн зохицуулахыг тодорхойлон зааж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан Улсын Их Хуралд олонхи суудал авсан намын эрхэд халдаагүй заалт юм. Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-37.3 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Ерөнхий сайдад томилох саналыг хэлэлцэхээр хуульчилсан байгаа нь олонхийн санал аваагүй тохиолдолд нөхөн нэр дэвшүүлсэн тохиолдолд мөн журмаар явах зохицуулалт юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэсэн зарчмыг баримтлан Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг нэр дэвшүүлэх эрх бүхий нам, эвслийг тодорхойлсон болон санал оруулах эрх бүхий Ерөнхийлөгчийн эрхийг заасан Үндсэн хуулийн заалтыг зөрчилгүй, төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зохицуулалт хийж буй заалт байна.

Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтлан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаар томилуулах саналыг Улсын Их Хуралд оруулж, түүнийг нь холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, хэрэв Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн саналыг нэр дэвшигч аваагүй бол тухайн томилуулах саналыг оруулж ирсэн Ерөнхийлөгч дахин өөр хүний нэрийг дэвшүүлэхээр энэхүү Ерөнхий сайдыг томилох үйл ажиллагаа эхэлсэн үе, шат дарааллаараа буцаж өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэхээр заасан. Энэ нь нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаанд анх нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд оруулсан ямар ч үе шатыг алгасахгүйгээр, ижил журмаар явагдахаар зохицуулагдаж байгаа ба Үндсэн хуулийн энэхүү заалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заавал давхардуулан заах шаардлагагүй учир Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалттай нийцэж байгаа болно.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус зөрчөөгүй байгааг анхааран үзэж шийдвэрлэхийг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсэж байна." гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад "санал оруулах" гэж томьёолсныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт "нэр дэвшүүлнэ" гэсэн нь Үндсэн хуульд хэрэглэсэн нэр томьёоны агуулгыг өөрчилж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар Улсын Их Хуралд суудал авсан нам, эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх бөгөөд түүнийг томилох саналыг Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулах буюу уламжлах бүрэн эрхтэй байна. Гэтэл Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч бие даан өөр хүний нэр дэвшүүлэхээр томъёолсон нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг хуульчилжээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхийг Ерөнхийлөгчид олгосноороо Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт "Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;" гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт "Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР

ГИШҮҮД Ш.ЦОГТОО

Д.СУГАР

Н.ЧИНБАТ

Д.СОЛОНГО

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2017 оны 10 дугаар сарын  25-ны өдөр                                                                                                                   Дугаар 06                                                                                                                                   Улаанбаатар хот                                                                          

              

      Монгол Улсын Их Хурлын чуулганы

хуралдааны дэгийн тухай хуулийн 37

дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн

хуулийн холбогдох зүйл, заалтыг

зөрчсөн эсэх маргааныг хянан

шийдвэрлэсэн тухай

 

          Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                           танхим 11.50 цаг.

                                                                  

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Сугар /илтгэгч/, Н.Чинбат, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, мэдээлэл гаргагч иргэн Д.Батбаатар нар оролцов.

 

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

            Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Д.Батбаатар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна. Үүнд:

 

            “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн үндсэн зорилт нь “Улсын Их Хурлын нэгдсэн, Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах дэг, журамтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” хэмээн тодорхойлсон байна. Гэтэл энэ хуулийн “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх журам” гэсэн 37 дугаар зүйлд “37.4. Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэсэн заалт оруулсан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна.

 

            Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрхийг хатуу тогтоож өгсөн байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад Улсын Их Хурал нь “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах; ...”, мөн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэж маш тодорхой заасан байна.  

 

            Үндсэн хуулийн дээрх заалтуудад үндэслэн Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчийн хуулиудад тэдний бүрэн эрхийг нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Эдгээрээс харахад Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, томилох эрх нь зөвхөн Улсын Их Хуралд байхаар зохицуулагджээ.

 

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой ..., бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гээд 14 дүгээр зүйлийн 14.3.4 дэх заалтад Ерөнхий сайдыг томилохоор заасан бол Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхий сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон тохиолдолд Улсын Их Хурал түүнийг нөхөн томилохоор заажээ.

 

            Харин Ерөнхий сайдыг томилох Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд түүнд нэр дэвшүүлэх асуудал нь улс төрийн нам, эвсэлд хадгалагдахаар хуульчлагдсан. Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлээр зохицуулагдсан харилцаанаас энэ нь тодорхой харагдах бөгөөд Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Засгийн газар огцорсон, Улсын Их Хурал Ерөнхий сайдыг огцруулах буюу хүсэлтээр нь чөлөөлөх тухай шийдвэр гаргасан, Ерөнхий сайд нас нөгчсөн тохиолдолд Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам буюу намуудын сонгуулийн эвсэлээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч хүлээж авснаас хойш 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.” хэмээн баталгаажсан байна. Түүнчлэн, Улс төрийн намын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтад Улсын Их Хуралд суудал бүхий нам Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх санал тавих эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

           

            Эдгээр зохицуулалтаас харахад Монгол Улсын Ерөнхийлөгч нь бие дааж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхгүй юм.

 

            Гэтэл Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах дэг, журамтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна.

 

            Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсгийн “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэснийг тус тус зөрчсөн байх тул хянан үзэж хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

            Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

            “... Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ:” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг ... Улсын Их Хуралд оруулах;” гэсэн энэхүү журмаар Ерөнхий сайдад нам, эвслээс нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч түүнийг томилох саналыг Улсын Их Хуралд оруулах үйл ажиллагааг хөндөөгүй бөгөөд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонхи нь дэмжээгүй бол хэрхэн өөр хүний нэр дэвшүүлэхийг тодруулан зааж өгсөн зохицуулалт юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан нэр дэвшүүлэх нөхцөл, журмыг хөндөөгүй ба өөр хүнийг нэр дэвшүүлэх саналыг оруулж ирэх хугацааг тодорхойлон зааж өгч, өмнө нь тогтоосон байсан хугацааг богиносгож, төрийн үйл ажиллагааны залгамж, чанарыг алдагдалгүй авч явах зэрэг нөхцөлийг бүрдүүлж, 7 хоногийн дотор нэр дэвшүүлэх хугацааг зааж өгсөн болно.

           

            Мөн үйл ажиллагааны хувьд хэрэв олонхийн саналыг авахгүй бол хэрхэн зохицуулахыг тодорхойлон зааж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан Улсын Их Хуралд олонхи суудал авсан намын эрхэд халдаагүй заалт юм. Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-37.3 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Ерөнхий сайдад томилох саналыг хэлэлцэхээр хуульчилсан байгаа нь олонхийн санал аваагүй тохиолдолд нөхөн нэр дэвшүүлсэн тохиолдолд мөн журмаар явах зохицуулалт юм.

 

            Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн зарчмыг баримтлан Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг нэр дэвшүүлэх эрх бүхий нам, эвслийг тодорхойлсон болон санал оруулах эрх бүхий Ерөнхийлөгчийн эрхийг заасан Үндсэн хуулийн заалтыг зөрчилгүй, төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зохицуулалт хийж буй заалт байна.

 

            Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтлан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаар томилуулах саналыг Улсын Их Хуралд оруулж, түүнийг нь холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, хэрэв Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн саналыг нэр дэвшигч аваагүй бол тухайн томилуулах саналыг оруулж ирсэн Ерөнхийлөгч дахин өөр хүний нэрийг дэвшүүлэхээр энэхүү Ерөнхий сайдыг томилох үйл ажиллагаа эхэлсэн үе, шат дарааллаараа буцаж өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэхээр заасан. Энэ нь нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаанд анх нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд оруулсан ямар ч үе шатыг алгасахгүйгээр, ижил журмаар явагдахаар зохицуулагдаж байгаа ба Үндсэн хуулийн энэхүү заалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заавал давхардуулан заах шаардлагагүй учир Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалттай нийцэж байгаа болно.

 

            Иймд Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус зөрчөөгүй байгааг анхааран үзэж шийдвэрлэхийг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсэж байна.” гэсэн байна.

 

            ҮНДЭСЛЭЛ:

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “санал оруулах” гэж томьёолсныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “нэр дэвшүүлнэ” гэсэн нь Үндсэн хуульд хэрэглэсэн нэр томьёоны агуулгыг өөрчилж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар Улсын Их Хуралд суудал авсан нам, эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх бөгөөд түүнийг томилох саналыг Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулах буюу уламжлах бүрэн эрхтэй байна. Гэтэл Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч бие даан өөр хүний нэр дэвшүүлэхээр томъёолсон нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг хуульчилжээ.

 

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхийг Ерөнхийлөгчид олгосноороо Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлтэй байна.  

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

            1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэснийг тус тус зөрчсөн байна.

 

            2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

                                                                        ДАРГАЛАГЧ                                                                                  Д.ОДБАЯР

 

                                                                               ГИШҮҮД                                                                                  Ш.ЦОГТОО

 

                                                                                                                                                                               Д.СУГАР

 

                                                                                                                                                                               Н.ЧИНБАТ

 

                                                                                                                                                                               Д.СОЛОНГО