- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 11 сарын 09 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот
Дугаар 66
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурал 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
2.Энэ тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД