A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

Дугаар 07

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот

Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн

5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох

заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан

шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 11.30 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, гишүүн Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн С.Номынбаясгалан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нар оролцсон болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10, 16 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн С.Номынбаясгалангаас Үндсэн хуулийн цэцэд хандан дараах мэдээллийг ирүүлжээ. Үүнд:

"Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд "хөгжлийн бэрхшээлтэй хүн" гэдгийг бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ гэж өргөн хүрээнд тодорхойлжээ. Энэ тодорхойлолтод тулгуурлан "хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхах" гэдэгт улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах, тохирох хэрэглэгдэхүүнээр хангагдах боломжийг үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулан үзжээ. Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний (Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 21 дүгээр зүйлд "Тайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө.") болон гэрээний бус (Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй") хэм хэмжээнд тусгалаа олжээ. Гэтэл 2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэсний "... хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан ..." гэсэн нь эрх зүйн чадамжтай эсэхийг нь үл харгалзан сэтгэцийн өвчтэйгөөс бусад бүх хөгжлийн бэрхшээлтэй хүний тайван замаар жагсаал, цуглаан хийж хуран цуглах үндсэн эрхийг хязгаарлажээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "... хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.", мөн зүйлийн 3 дахь хэсгийн "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... хүн бүр хууль, ... -ийн өмнө эрх тэгш байна...", 2 дахь хэсгийн "Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.", Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын "... өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс ... сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...", 16 дахь заалтын "... тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ..." гэснийг тус тус зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү." гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн." гэж, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг ... нийгмийн гарал, байдал, ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэж, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх...үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалтад "төрөөс хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглосон, ялгаварлан гадуурхалтад өртөхөөс нь хамгаалсан нийгэм, эдийн засаг, хууль зүйн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ." гэж тус тус заасныг үндэс болгон хууль тогтоогч Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж Үндсэн хуулийн зарчмыг органик хуулиар баталгаажуулж хуульчилж өгсөн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу дараах байдлаар хангагдана. Үүнд:

Хөгжлийн бэрхшээлтэй хүн шууд биш ч нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломж дутмаг учраас хууль тогтоомжоор тэдний эрх ашгийг хамгаалж, эрхийг эдлүүлэх нь төрийн Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад "хөгжлийн бэрхшээлтэй хүн" гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ гэж тодорхойлсон.

Энэ утгаараа хөгжлийн бэрхшээлтэй хүн эрхийн чадамжаа тодорхой хэмжээнд алдсан буюу хязгаарлагдмал чадамжтай байдгаас нь шалтгаалан, мөн тэдний амь нас, эрүүл мэнд, сэтгэхүйн онцлог, эрх ашгийг аливаа сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилготойгоор хууль бус жагсаал, цуглааныг санаачлагчид хариуцлага тооцохоор тусгасан заалт болно. Өөрөөр хэлбэл:

-хөгжлийн бэрхшээлтэй хүний нас, оюун ухаан, сэтгэлгээний онцлогийг төрийн болон хэсэг бүлгийн тэмцэлд ашиглуулахгүй байх;

-хууль бусаар зохион байгуулсан жагсаал, цуглааныг цагдаа, дотоодын цэргийн хүчээр албадан тараахад хөгжлийн бэрхшээлтэй хүний амь бие, эрүүл мэндийг хохироохгүй байх;

-жагсаал, цуглааны явцад нийгмийн хэв журам зөрчигдөх, эмх замбараагүй байдал бий болох магадлалтай тул тэдгээрээс гарч болох сөрөг үр дагавраас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамгаалах;

-жагсаал, цуглааны эмх замбараагүй байдал үүсгэх шалтаг болгон ашиглуулахгүй байхад чиглэсэн эрх зүйн зохицуулалт юм.

Үндсэн хуульд заасанчлан хүн бүр тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тодорхой хязгаарлагдмал оролцдогийг нь далимдуулан тэдгээрийг хууль бус жагсаал цуглаанд татан оролцуулсан этгээдэд хариуцлага тооцох асуудлыг хуульчилсан нь иргэний эрхийг хаасан бус харин ч хамгаалж, эрхийг нь эдлүүлэх боломжийг бий болгосон.

Иймд хууль тогтоогч Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр дээрх асуудлыг зохицуулж иргэний эрхийг хамгаалж өгсөн. Нөгөөтээгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэн тайван замаар жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй.

Дээр дурдсаныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал цуглаанд оролцуулсан..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг уламжилж байна." гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улс 2009 онд нэгдэн орсон "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц"-ийн Удиртгал хэсэгт "... Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд сонголтоо чөлөөтэй хийх эрхийг оролцуулан хувийн бие даасан хараат бус байдал чухал гэдгийг хүлээн зөвшөөрч ..." гээд мөн конвенцийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Оролцогч улсууд нь хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас бүх хэлбэрээр алагчилах явдлыг хориглох бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ямарваа хэлбэрийн алагчилалд өртөхөөс хамгаалах адил тэгш, үр дүнтэй хууль зүйн хамгаалалтыг бий болгоно." гэжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь сайн дураараа эвлэлдэн нэгдэж тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй ба аливаа жагсаал цуглаанд өөрийн сонголтоор нэгдэх, оролцох эрх чөлөөтэй. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонголт хийх эрхийг хязгаарлахгүйгээр аливаа хэлбэрийн алагчилалд өртөхөөс хамгаалах адил тэгш, үр дүнтэй хамгаалалтыг бий болгох ёстой.

2. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан..." гэсэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүний жагсаал, цуглаанд сайн дураараа нэгдэх, оролцох эрхийг хязгаарлах боломжийг бүрдүүлэхээр байх тул Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэг "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... хүн бүр хууль, ... -ийн өмнө эрх тэгш байна...", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.", Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын "... тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ..." гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан..." гэсэн нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэг "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын "... өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс … сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасны "... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан..." гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... хүн бүр хууль, ... -ийн өмнө эрх тэгш байна...", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.", Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын "... тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ..." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

2. Дээрх хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын "... өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс … сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

3. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасны "... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй ..." гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР

ГИШҮҮД Ш.ЦОГТОО

Д.СУГАР

Д.НАРАНЧИМЭГ

Д.СОЛОНГО

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2017 оны 11 дүгээр сарын  29-ний өдөр                                                                      Дугаар 07                                                                                        Улаанбаатар хот                                                                                        

              Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн

        5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох

        заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан

          шийдвэрлэсэн тухай

 

Үндсэн хуулийн цэцийн

                                                                                                                   хуралдааны танхим 11.30 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, гишүүн Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн С.Номынбаясгалан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нар оролцсон болно.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10, 16 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Иргэн С.Номынбаясгалангаас Үндсэн хуулийн цэцэд хандан дараах мэдээллийг ирүүлжээ. Үүнд:

 “Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдгийг бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ гэж өргөн хүрээнд тодорхойлжээ. Энэ тодорхойлолтод тулгуурлан “хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхах” гэдэгт улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах, тохирох хэрэглэгдэхүүнээр хангагдах боломжийг үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулан үзжээ. Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний (Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 21 дүгээр зүйлд “Тайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө.”) болон гэрээний бус (Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй”) хэм хэмжээнд тусгалаа олжээ. Гэтэл 2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсний “... хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан ...” гэсэн нь эрх зүйн чадамжтай эсэхийг нь үл харгалзан сэтгэцийн өвчтэйгөөс бусад бүх хөгжлийн бэрхшээлтэй хүний тайван замаар жагсаал, цуглаан хийж хуран цуглах үндсэн эрхийг хязгаарлажээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “... хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, ... -ийн өмнө эрх тэгш байна...”, 2 дахь хэсгийн “Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын "... өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс ... сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...”, 16 дахь заалтын “... тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“... Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.” гэж, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... нийгмийн гарал, байдал, ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэж, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх...үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалтад “төрөөс хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглосон, ялгаварлан гадуурхалтад өртөхөөс нь хамгаалсан нийгэм, эдийн засаг, хууль зүйн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасныг үндэс болгон хууль тогтоогч Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж Үндсэн хуулийн зарчмыг органик хуулиар баталгаажуулж хуульчилж өгсөн.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу дараах байдлаар хангагдана. Үүнд:

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүн шууд биш ч нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломж дутмаг учраас хууль тогтоомжоор тэдний эрх ашгийг хамгаалж, эрхийг эдлүүлэх нь төрийн Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг юм.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ гэж тодорхойлсон.

 

Энэ утгаараа хөгжлийн бэрхшээлтэй хүн эрхийн чадамжаа тодорхой хэмжээнд алдсан буюу хязгаарлагдмал чадамжтай байдгаас нь шалтгаалан, мөн тэдний амь нас, эрүүл мэнд, сэтгэхүйн онцлог, эрх ашгийг аливаа сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилготойгоор хууль бус жагсаал, цуглааныг санаачлагчид хариуцлага тооцохоор тусгасан заалт болно. Өөрөөр хэлбэл:

-хөгжлийн бэрхшээлтэй хүний нас, оюун ухаан, сэтгэлгээний онцлогийг төрийн болон хэсэг бүлгийн тэмцэлд ашиглуулахгүй байх;

-хууль бусаар зохион байгуулсан жагсаал, цуглааныг цагдаа, дотоодын цэргийн хүчээр албадан тараахад хөгжлийн бэрхшээлтэй хүний амь бие, эрүүл мэндийг хохироохгүй байх;

-жагсаал, цуглааны явцад нийгмийн хэв журам зөрчигдөх, эмх замбараагүй байдал бий болох магадлалтай тул тэдгээрээс гарч болох сөрөг үр дагавраас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамгаалах;

-жагсаал, цуглааны эмх замбараагүй байдал үүсгэх шалтаг болгон ашиглуулахгүй байхад чиглэсэн эрх зүйн зохицуулалт юм.

 

Үндсэн хуульд заасанчлан хүн бүр тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тодорхой хязгаарлагдмал оролцдогийг нь далимдуулан тэдгээрийг хууль бус жагсаал цуглаанд татан оролцуулсан этгээдэд хариуцлага тооцох асуудлыг хуульчилсан нь иргэний эрхийг хаасан бус харин ч хамгаалж, эрхийг нь эдлүүлэх боломжийг бий болгосон.

 

Иймд хууль тогтоогч Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр дээрх асуудлыг зохицуулж иргэний эрхийг хамгаалж өгсөн. Нөгөөтээгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэн тайван замаар жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй.

 

Дээр дурдсаныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал цуглаанд оролцуулсан...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг уламжилж байна.” гэсэн байна.

 

 

ҮНДЭСЛЭЛ:

 

1. Монгол Улс 2009 онд нэгдэн орсон “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-ийн Удиртгал хэсэгт “... Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд сонголтоо чөлөөтэй хийх эрхийг оролцуулан хувийн бие даасан хараат бус байдал чухал гэдгийг хүлээн зөвшөөрч ...” гээд мөн конвенцийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч улсууд нь хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас бүх хэлбэрээр алагчилах явдлыг хориглох бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ямарваа хэлбэрийн алагчилалд өртөхөөс хамгаалах адил тэгш, үр дүнтэй хууль зүйн хамгаалалтыг бий болгоно.” гэжээ.      

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь сайн дураараа эвлэлдэн нэгдэж тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй ба аливаа жагсаал цуглаанд өөрийн сонголтоор нэгдэх, оролцох эрх чөлөөтэй. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонголт хийх эрхийг хязгаарлахгүйгээр аливаа хэлбэрийн алагчилалд өртөхөөс хамгаалах адил тэгш, үр дүнтэй хамгаалалтыг бий болгох ёстой.

 

2. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан...” гэсэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүний жагсаал, цуглаанд сайн дураараа нэгдэх, оролцох эрхийг хязгаарлах боломжийг бүрдүүлэхээр байх тул Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэг “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, ... -ийн өмнө эрх тэгш байна...”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “... тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ...”  гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан...” гэсэн нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэг “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “... өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс … сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт,  Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны “... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, ... -ийн өмнө эрх тэгш байна...”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “... тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.  

2. Дээрх хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “... өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс … сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

3. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны “... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй ...” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

            4. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

  

 

                                                                            ДАРГАЛАГЧ                                                                   Д.ОДБАЯР

                                                                          ГИШҮҮД                                                                  Ш.ЦОГТОО

                                                Д.СУГАР

                                                Д.НАРАНЧИМЭГ

                                                Д.СОЛОНГО