- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь эцсийн эзэмшигчийн мэдээллээ 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, харьяа татварын албанд нөхөн бүртгүүлнэ.
2 дугаар зүйл.Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй хуулийн этгээд нь эцсийн эзэмшигчийн мэдээллээ 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор харьяа татварын албанд нөхөн бүртгүүлнэ.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A