A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар А/02/01

Улаанбаатар хот

УЛААНБААТАР ХОТЫН УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ЭРҮҮЛ АХУЙН БҮС, ТЭЖЭЭГДЛИЙН МУЖИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн хилийн заагийг 1 дүгээр, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн хилийн заагийг 2 дугаар, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн хилийн заагийг 3 дугаар хавсралтаар тус тус тогтоосугай.

2. Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс, эрүүл ахуйн хязгаарлалтын бүс, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлэх, бүсийн дэглэмийг мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэл, дүүргийн Засаг дарга нарт, Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/, Туул голын сав газрын захиргаа /Я.Болдбаатар/-т тус тус даалгасугай.

3. Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс, эрүүл ахуйн хязгаарлалтын бүс, тэжээгдлийн мужийн бүсийн дэглэмийг мөрдүүлэх ажилд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар /Ш.Мягмар/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т үүрэг болгосугай.

4. Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс, эрүүл ахуйн хязгаарлалтын бүс, тэжээгдлийн мужийн хил заагийг улсын усны нэгдсэн кадастрын бүртгэлд оруулахыг Ой, Ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс /Н.Батзаяа/-т, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т тус тус даалгасугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН