A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг батлах тухай
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар A/05,08

Улаанбаатар хот

Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг батлах тухай

Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Барилгын материалаас дотоод орчны агаарт ялгарах дэгдэмхий органик нэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг нэгдүгээр, Барилгын материалаас дотоод орчны агаарт ялгарах хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д тус тус даалгасугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН