A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Захиргааны журмаар баривчлах шийтгэлийг биелүүлэх журам/

ЦЕГ-ын даргын 2010 оны 236 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан.

2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 46

Улаанбаатар хот

Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Захиргааны журмаар баривчлах шийтгэлийг биелүүлэх журам"-ыг нэгдүгээр, "Баривчлагдсан этгээдийн шууд зардлын тооцооны хуудасны загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллахыг Нийгмийн хэв журам хамгаалах газар /цагдаагийн хурандаа Л.Сүхээ/-т үүрэг болгосугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын "Журам батлах тухай" 2004 оны 139 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

/Энэ тушаалд ЦЕГ-ын даргын 2010 оны 236 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав/

ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИР

Улсын бүртгэлд 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3142 дугаарт бүртгэсэн