A

A

A

Бүлэг: 1979

/ЦЕГ-ын даргын 2014.11.19-ний 789-р тушаалаар хүчингүй болсон/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ ТОГТООХ ТУХАЙ / Жолооны сургалт явуулах шаардлага хангасан эсэх тухай дүгнэлтийн загвар/

2003 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 234

Дугаар 234

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 102 дугаар тушаалаар баталсан "Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, унэмлэх олгох журам", Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдтай хамтарсан 133/107 дугаар тушаалаар баталсан "Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам"-ыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. "Жолооны сургалт явуулах шаардлага хангасан эсэх тухай дүгнэлт"-ийн маягтын загварыг хавсралтаар баталсугай.

2. Аймаг, дүүрэг дэх замын цагдаагийн тасаг /алба/-аас "Жолооны сургалт явуулах шаардлага хангасан эсэх тухай дүгнэлт" болон жолоочийн мэргэжлийн шалгалт авах орон тооны бус комисст ажиллах бүрэлдэхүүний талаархи санал гаргах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох үйл ажиллагаанд дараах журмыг тогтоосугай.

А/ жолооны сургалт эрхлэх хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн бүрдүүлсэн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан судалж шалгаад, "Жолооны сургалт явуулах шаардлага хангасан эсэх тухай дүгнэлт"-ийг иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэн өгөх бөгөөд дүгнэлтийг гаргахад иш үндэс болгосон бичиг баримт, холбогдох материалыг тусгайлан хадгална.

Б/ "Жолооны сургалт явуулах шаардлага хангасан эсэх тухай дүгнэлт"-ийг гурваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргах бетөөд түүнд аймаг, дүүрэг дэх замын цагдаагийн тасаг /алба/-ийн дарга /ахлах байцаагч/ оролцож, бусад хүнийг аймаг болон Багануур, Налайх дүүрэгт нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн дарга, нийслэлд Замын цагдаагийн газар томилж ажиллуулна.

3. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 102, Боловсрол, соёл, щинжлэх ухааны сайдтай хамтарсан 133/107 дугаар тушаалаар тус тус баталсан журам болон энэхүү тушаалыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, биелэлт, үр дүнг тооцож ажиллахыг Замын цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Ц.Амгаланбаяр/ болон аймаг, Багануур, Налайх дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Заавар батлах тухай" Замын цагдаагийн газрын даргын 2003 оны 20 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА,