A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 97

Улаанбаатар хот

БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.

2.Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Ерөнхийлөгчийн Тамгын газар /З.Энхболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА