A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БҮСЧЛЭЛИЙН КОДЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 69

Улаанбаатар хот

1. Шуудангийн тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн "Монгол Улсын бүсчлэлийн код" (шуудангийн нэгдсэн код)-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Бүсчлэлийн код олгож, мэдээллийн сан байгуулж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо (С.Адъяасүрэн)-нд даалгасугай.

3. Бүсчлэлийн код нэвтрүүлэх, хэрэглэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатад үүрэг болгосугай.

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Бүсчлэлийн кодыг шинэчлэн батлах тухай" Ерөнхий сайдын 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 80 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ