A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 05

Улаанбаатар хот

Шимтгэлийн доод хэмжээг тогтоох тухай

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, 15 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл (орон тооны бус)-ийн дүрэм"-ийн 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэдийн нийгмийн даатгалд /тэтгэврийн даатгал/ албан журмаар даатгуулах шимтгэлийн доод хэмжээг сарын 40 000 /дөчин мянга/ вонноос багагүй байхаар тогтоосугай.

2. Энэ тогтоолын 1-д зааснаас бусад нөхцөлөөр Бүгд Найрамдах Солонгос Улсад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн даатгалд /тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал/ сайн дураар даатгуулах шимтгэлийн доод хэмжээг сарын 40 000 /дөчин мянга/ вонноос багагүй байхаар тогтоосугай.

3. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/-т үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн "Шимтгэлийн доод хэмжээг тогтоох тухай" 19, 20 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэ тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

6.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Р.Отгонжаргал/-нд даалгасугай.

ДАРГА С.ЧИНЗОРИГ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 09

Улаанбаатар хот

ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Mонгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд байгуулсан нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.3.3 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэдийн нийгмийн даатгалд (тэтгэврийн даатгал) албан журмаар даатгуулах шимтгэлийн хэмжээг сарын 50 000 (тавин мянга) воноор тогтоосугай.

2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул)-т үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба (Г.Банзрагч)-нд даалгасугай.

4.Тогтоол батлагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн "Шимтгэлийн доод хэмжээг тогтоох тухай" 05 дугаар тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Х.БУЛГАНТУЯА