A

A

A

Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар А/91

Улаанбаатар хот

Захиргааны хэм хэмжээний акт хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын "Хяналт-шинжилгээ, үнэлгээний тухай" 1-1/1383 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн "Журам боловсруулах загвар батлах тухай" 213 дугаар тушаал, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн "Зөвлөмж батлах тухай" 128 дугаар тушаал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн "Журам батлах тухай" 26 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "Журам батлах тухай" 378 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн сангаас хасалт хийлгэж, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/-д даалгасугай.

САЙД С.ЧИНЗОРИГ