A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/683

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Номын сангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Уншлагыг дэмжих журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр боловсрол, соёлын байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баярсайхан/-д тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны "Журам батлах тухай" 211 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.ЦОГЗОЛМАА