A

A

A

Бүлэг: 1979

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар А/122

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 59, 60 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар иргэдэд мэдээлэл өгөх журам"/шинэчилсэн найруулга/-ыг нэгдүгээр, "Мэдээлэл авах хүсэлт гаргах маягт"-ыг хоёрдугаар, "Албан тушаалтны ... оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт /хураангуй/"-ыг гуравдугаар, "Албан тушаалтны ... оны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн маягт /хураангуй/"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийтийн албаны удирдлагуудад, журмыг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллахыг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс /Эрхэлсэн комиссар Х.Хашбаатар/-т үүрэг болгосугай.

3. Журмыг баталснаас хойш ажлын 5 өдрийн дотор Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Тамгын хэлтэс /Эрхэлсэн комиссар З.Баасанням/-т даалгасугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан тус газрын даргын 2012 оны "Журам батлах тухай" 196 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

5. Журмыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.

ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Х.ЭНХЖАРГАЛ