A

A

A

Бүлэг: 1979

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр

Дугаар A/44

Улаанбаатар хот

"Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, "Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Адууны нийлүүлгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг нэгдүгээр, Дуут хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

ДАРГА Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ