A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

Дугаар 382

2018 оны 12 дугаар сарын 26 өдөр Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Үнэт цаас барьцаалах тухай журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тогтоол батлагдсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд холбогдох өөрчлөлт оруулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК /Х.Алтай/, "Монголын үнэт цаасны бирж" ХК /Ж.Эрдэнэбат/, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК /Ж.Байгалмаа/, "Арилжааны төлбөр тооцоо" ХХК /О.Эрдэнэгэрэл/-д тус тус үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /М.Өлзийбат/-нд даалгасугай.

ДАРГА С.ДАВААСҮРЭН