A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 161

Улаанбаатар хот

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан "Монгол Улсын төрийн шагналын тухай дүрэм"-ийн Гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "ардчилал, хүний эрхийн өдрийг" гэсний дараа ", үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний болон цагаан сарын баярын өдрийг" гэж нэмсүгэй.

Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан "Монгол Улсын төрийн шагналын тухай дүрэм"-ийн Нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "5 хүртэл" гэснийг "10 хүртэл" гэж, Хоёрдугаар зүйлийн 7 дахь хэсгийн "тухайн оны 11 дүгээр сарын 1-ний дотор" гэснийг "тухайн оны 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний дотор" гэж, Гуравдугаар зүйлийн 3 дахь хэсгийн "5 сая" гэснийг "12 сая" гэж тус тус өөрчилсүгэй.

Гурав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан "Монгол Улсын төрийн шагналын тухай дүрэм"-ийн Гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгээс "Төрийн хүндэтгэлийн өргөөнд" гэснийг хассугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА