A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/812

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.22 дахь заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү журмыг 2019 оноос мөрдөж ажиллахыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газар, өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын удирдлагуудад тус тус даалгасугай.

3.Журмын хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Ерөнхий боловсролын бодлогын газар /Т.Ням-Очир/, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /Д.Сүрэнчимэг/, аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нат тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны "Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам" А/305 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.ЦОГЗОЛМАА

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/413

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ТУШААХ нь:

1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарт мөрдөж буй хавсралтад заасан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан хуулиар батлах эрх олгосон захиргааны хэм хэмжээний актыг яаралтай шинэчлэн батлуулахыг Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газарт, Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс /Ж.Мягмар/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Жавзанжаргал/-т даалгасугай.

САЙДЛ.ЭНХ-АМГАЛАН



Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн А/413 дугаар тушаалын хавсралт

ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУШААЛЫН ЖАГСААЛТ

Тушаалын нэр, агуулга

Баталсан огноо, дугаар

Бүртгэлийн огноо, дугаар

1

Үлгэрчилсэн дүрэм батлах тухай "Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм" батлах тухай

2002.08.08

230

2002.08.15

1902

2

Журам шинэчлэн батлах тухай "Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам"

2009.04.16

131

2009.04.16

3014

3

Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай

2010.10.25

471

2010.11.19

3197

4

Журам шинэчлэн батлах тухай /Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах/

2018.04.03

А/168

2018.05.10

3895

5

Журам батлах тухай "Мэргэжлийн зэрэг олгох, хасах"

2018.12.20

А/812

2019.01.24

4178

6

Дүрэм шинэчлэн батлах тухай

"Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм"

2019.03.06

А/118

2019.07.17

4433

7

Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай

2019.07.05

А/430

2019.07.26

4439

8

Нийтлэг шаардлага батлах тухай /өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд/

2020.03.27

А/152

2020.04.14

4753

---о0о---