A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА, ХУУЛЬ ЗҮЙ,

ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 30/А/14

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Жолоочийн даатгалын сангаас болон даатгагчаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлэх, түүнийг ашиглах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Хамтарсан тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/21/22 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга /М.Өлзийбат/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /С.Баатаржав/, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал /Д.Цэвээнжав/-д тус тус даалгасугай.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД

ХОРООНЫ ДАРГА ХЭРГИЙН САЙД

С.ДАВААСҮРЭН Ц.НЯМДОРЖ