A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Донороос эс, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, устгах/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар А/504

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Донорын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Донороос эс, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, устгах журмыг 1 дүгээр, амьд донорын зөвшөөрлийн хуудсыг 2 дугаар, амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудсыг 3 дугаар, реципиентийн зөвшөөрлийн хуудсыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /М.Баттүвшин/, Эрүүл мэндийн хөгжлийн төв /Д. Ганцэцэг/-д үүрэг болгосугай.

3.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт даалгасугай.

5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/495 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д. САРАНГЭРЭЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/198

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Донорын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Донороос эс, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах журмыг нэгдүгээр, Эс, эд, эрхтэнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хамтран зохион байгуулах эрүүл мэндийн байгууллагатай хийх гэрээний загварыг хоёрдугаар, Амьд донорын зөвшөөрлийн хуудсыг гуравдугаар, Тархины үхлийн шинжлэх, бүртгэх маягтыг дөрөвдүгээр, Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудсыг тавдугаар, Тархины үхэлтэй донороос эс, эд, эрхтэн авсан тухай тэмдэглэл хөтлөх маягтыг зургаадугаар, Реципиентийн зөвшөөрлийн хуудсыг долоодугаар, Амьгүй донорын тодорхойлолтыг маягтыг наймдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвд үүрэг болгосугай.

3. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын дарга/захирал нарт үүрэг болгосугай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газарт даалгасугай.

5. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/504 болон 2019 оны А/164 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С. ЧИНЗОРИГ