A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 33

Төрийн ордон,Улаанбаатар хот

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Цэдэнгийн Гарамжав, Дамдины Цогтбаатар нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Лхагваагийн Элдэв-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Бат-Эрдэнэ, Чүлтэмийн Улаан нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Цэдэнгийн Гарамжавыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР