A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

Дугаар 72

2019 оны 4 дүгээр сарын 24 өдөр Улаанбаатар хот

"ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ДОТООД МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ, ТҮҮНИЙ

МЭДЭЭЛЭХ ЖУРАМ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Үнэт цаасны зах зээл дэх дотоод мэдээллийн жагсаалт, түүнийг мэдээлэх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Дээрх журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 5 дугаар, 2019 оны 30 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Б.Ариунаа/-нд даалгасугай.

ДАРГА С.ДАВААСҮРЭН