A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 47

Төрийн ордон,Улаанбаатар хот

Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Хаянгаагийн Болорчулуун, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жамбалын Ганбаатар нарыг тус тус сонгосугай.

2.Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэг, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн нарыг тус тус улируулан сонгосугай.

3.Улсын Их Хурлын гишүүн Лхагваагийн Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын, Улсын Их Хурлын гишүүн Дорждамбын Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

4.Энэ тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР