A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 52

Төрийн ордон,Улаанбаатар хот

"Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн хэрэгцээнд зориулан импортоор оруулсан дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум /далан гурван тэрбум найман зуун сая/ төгрөгийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон "МОН-П1", "МОН-П2" хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцсугай.

2.Энэ тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР