- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 06 сарын 06 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот
Дугаар 63
Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.9, 57.10 дахь хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Төрийн аудитын байгууллагын дарга, дэд даргаас бусад төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР