A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/82

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.2, 46 дугаар зүйлийн 46.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12, 47.13 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Банкны суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт /ТТ-15(1)/-ыг хавсралтаар баталсугай.

2.Шинээр батлагдсан маягтын дагуу тайлан, мэдээг Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкуудаас хүлээн авч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцоо хийхийг Улсын төсвийн орлого, хяналтын газар /Н.Бямбаа/-т даалгасугай.

3.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, тайлангийн маягт, мэдээг цахим тайлангийн системд нэвтрүүлэхийг Мэдээллийн технологи, статистикийн төв /Г.Алтаншагай/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Л.Нэргүй/-т тус тус үүрэг болгосугай.

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД ДЭД ДАРГА Б.ЗАЯАБАЛ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/133

Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.13 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Банкны суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан"-гийн маягт /ТТ-15(1)/-ыг 1 дүгээр, "Банкны суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ"-г 2 дугаар, "Банкны суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/, Мэдээлэл технологийн төв /М.Чойжилсүрэн/-д даалгасугай.

3.Батлагдсан тайлан, мэдээний дагуу Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкуудаас тайланг хүлээн авч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар /С.Төгсжаргал/-т үүрэг болгосугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/82 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ