A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 72

Төрийн ордон,Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Ажлын хэсгийн дарга:

Х.Баттулга -Монгол Улсын Ерөнхийлөгч

/зөвшилцсөнөөр/

Ажлын хэсгийн орлогч дарга:

У.Хүрэлсүх -Монгол Улсын Ерөнхий сайд

/зөвшилцсөнөөр/

Нарийн бичгийн дарга:

С.Бямбацогт -Улсын Их Хурлын гишүүн, Төрийн

байгуулалтын байнгын хорооны дарга

Гишүүд:

Д.Тогтохсүрэн -Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал

дахь Монгол Ардын намын бүлгийн дарга

Д.Эрдэнэбат -Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал

дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга

Ө.Энхтүвшин -Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын

Шадар сайд

Ц.Нямдорж -Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй,

дотоод хэргийн сайд

С.Эрдэнэ -Улсын Их Хурлын гишүүн

Л.Болд -Улсын Их Хурлын гишүүн

2.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаанд зөвшилцлийг хангаж ажиллахыг ажлын хэсэгт даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР