A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

ТОЛБО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 41

Хөх толгой

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ, ЗААГ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХI хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. Толбо сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зураг, хил зааг, солбилцолыг" нэгдүгээр хавсралтаар, "Газрын үнэлгээ төлбөрийн хувь хэмжээг" хоёрдугаар хавсралтаар, "Газрын үнэлгээ төлбөрийн 2 дугаар бүсчлэлийн 1 м.кв газрын төлбөрийн хэмжээний нэгтгэл"-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн газрын төлбөрийг ногдуулах орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга Ш.Сабит/, татвар хураагч /М.Алтынжан/, Газрын даамал /Б.Салауат/ нарт тус тус үүрэг болгосугай.

Гурав. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга /А.Конторбай/-д даалгасугай.

Дөрөв. Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 17 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Тав. Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газарт бүртгүүлэн, бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА М.НАУРЫЗБАЙ

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ТОЛБО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 54

Хөх толгой

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын X хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтад өөрчлөлт орж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн "Газрын төлбөрийн итгэлцүүр, хэмжээг тогтоох тухай" 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээний актыг холбогдох газарт хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Т.Досымбек/-д даалгасугай.

ДАРГА Н.ӨМИРЗАХ