A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 97

Төрийн ордон,Улаанбаатар хот

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгосугай.

2.Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийн тодорхойлолтыг 1 дүгээр, медаль олгох журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР