A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 11 сарын 28 өдөр

Төрийн ордон,Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ ХӨНГӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах бараанд тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг төсвийн дараагийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгоно.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР