A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 18/14

Номгон

БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2-ын "д", Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XYIII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Бичил худалдаа, ажил үйлчилгээний орлогын албан татварын хэмжээг хавсралтаар тогтоож, баталсугай.

2.Тогтоосон албан татварыг ногдуулах ажлыг холбогдох хууль, журмын дагуу үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Батжаргал/-д даалгасугай.

3.Тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлсүгэй.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч /Т.Эрдэнэбат/-д үүрэг болгосугай.

ДАРГА Ц.ОТГОНБАЯР