A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 78

Өлгий

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 –ийн "д", 18.2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 0.6 хувиар тооцож ноогдуулсугай.

Хоёр. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын орлогын төлөвлөгөөг гаргаж, тогтоолын биелэлтийг хангуулж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Гылымхан/, аймгийн Татварын хэлтэс /Т.Фестиваль/ нарт үүрэг болгосугай.

Гурав. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.БАУЫРЖАН

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 61

Өлгий сум

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 1.0 хувиар тооцож албан татвар ногдуулсугай.

2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тогтоосон хэмжээгээр авч орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Бауыржан), аймгийн Татварын хэлтэс (А.Камелият) нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 78 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БЕЙБИТХАН