A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 11 сарын 13 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлнэ.

Хэвлэх

2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР