A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 82

Өлгий

АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", 18.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын X хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу бичил худалдаа ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй хувь хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тооцож албан татвар ногдуулсугай.

Хоёр. Улс хооронд хувиараа зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй хувь хүн 8- аас дээш хүний судалтай зорчигч тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувиар, хот хооронд хувиараа зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй хувь хүн 16-аас дээш хүний судалтай зорчигч тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувиар, 15-аас дээш тн ачаа тээвэрлэх үйлчилгээ үзүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувиар тус тус тооцож албан татвар ногдуулсугай.

Гурав. Тогтоолын хэрэгжилтийг хангуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Гылымхан/-д үүрэг болгосугай.

ДАРГА Д.БАУЫРЖАН