A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг тогтоох тухай
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/816/218

Хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хоногт 50 шоо метрээс бага, аюултай бохирдуулах бодис агуулаагүй хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгжээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газар /Ш.Мягмар/, Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Лхагвацэдэн/-т тус тус даалгасугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН

САЙД Х.БАДЕЛХАН