A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 79

Өлгий

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙГ ТҮРЭЭСЛЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын "г", 18.2 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг нэгдүгээр, Орон нутгийн өөрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнийг хоёрдугаар, Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн үлгэрчилсэн гэрээг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Орон нутгийн өмчийг түрээслэх журмыг мөрдөж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Гылымхан/, сумдын Засаг дарга нарт, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.

Гурав. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Орон нутгийн өмчийн эд хөрөнгө түрээслэх журмыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.БАУЫРЖАН